Дижисофт Smart Voter журам
English Version

Дижисофт ХХК нь хэрэв хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хүлээн авсан бол түүнийг хамгаалах үүрэгтэй.

Энэхүү журам нь таны хувийн мэдээллийг Дижисофт Smart Voter сүлжээгээр хэрхэн цуглуулах, ашиглах болон нийтлэх талаар бидний бодлогыг мэдээлэх зорилготой. Smart Voter үйлчилгээг Дижисофт үзүүлэх бөгөөд журам нь бүхэлдээ  “Дижисофт Smart Voter Үйлчилгээ” болон түүний гэрээт этгээдэд хамаарна. Журам нь “Дижисофт Smart Voter Үйлчилгээ” ашиглах үед мэдээлэл цуглуулах, ашиглах, болон хадгалах харилцааг зохицуулна.

Хэрэглэгчийн зөвшөөрөл

Дижисофт Smart Voter Үйлчилгээг авснаар энэхүү журмын нөхцөлийн дагуу таны хувийн мэдээллийг Дижисофт болон түүний партнерууд, гэрээт этгээд, болон зөвшөөрөгдсөн төлөөлөгчид цуглуулах, ашиглах болон боловсруулахыг зөвшөөрч байна.

Бид ямар мэдээлэл цуглуулж авдаг вэ?

Бидэнд таны өгөх хувийн мэдээлэл

Та Дижисофт Smart Voter Үйлчилгээ авах үед Дижисофт таны захиалгыг авч үйлчилгээ үзүүлэхийн тулд таны (нэр, хаяг, болон имэйл) хувийн мэдээллийг цуглуулан авна.

Таны мэдээллийг бид хэрхэн ашигладаг вэ?

Дижисофт Smart Voter Үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг ашиглан захиалгыг хийх мөн түүнчлэн илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэнэ. Ингэхийн тулд таны олон нийтэд ил мэдээлэлтэй нэгтгэж боловсруулж болно.

Түүнчлэн Дижисофт эдгээр мэдээллийг Smart Voter үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Имэйл

Бид таны имэйлийг Дижисофт Smart Voter Үйлчилгээг авахтай холбогдуулан мэдээлэл хүргэхэд ашиглана. Бид сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор танд имэйл илгээх эрх эдэлнэ.

Цуглуулсан мэдээлэл хэрхэн хамгаалагдах вэ?

Дижисофт нь хувийн мэдээллийг чанд хамгаалахын тулд физик, цахим арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандалтын эсрэг өөрийн аюулгүйн стандартуудыг байнга шинэчилж байна. Та үйлчилгээ авахаар захиалга хийх эсвэл дансандаа хандах үед бид нууцлалтай (SSL- програм хувийн мэдээллийг шифферлэнэ) сервер ашиглана.

Таны хувийн мэдээллийн хамгаалалт

Таны хувийн болон Дижисофтийн мэдээлийн сан, системүүдийн нууцлалыг хангахын тулд бид таныг картны нууц дугаар, нууц үг зэрэг хувийн мэдээллээ гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй байхыг зөвлөж байна.

Та бидэнтэй хэрхэн холбоо барих вэ?

Хэрэв танд энхэүү журамтай холбоотой санал хүсэлт, асуулт байвал 976-94098075 дугаарт залгах эсвэл info@digisoft.mn хаягт бичнэ үү. 

Журмын хүчинтэй хугацаа болон өөрчлөлт

Энэхүү журамд зааснаар энэ нь гэрээ эсвэл эрхзүйн үүрэг хариуцлага үүсгэхгүй. Харин энэ журам нь Дижисофтийн бизнесийн үйл ажиллагаанд тогтоосон зааврыг тусган үзүүлнэ. Дижисофт ямар ч үед энэхүү журмыг өөрчлөх, орчуулах, засах, эсвэл зарим хэсгийг хасч энэ сайтад тавьж болох бөгөөд таны Дижисофт Smart Voter үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа явдал нь уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлнэ. Энэхүү журам нь  2015 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчинтэй.